Линукс командууд —# 1

Temuujin Yavuuzandan
2 min readJul 13, 2020

--

Би өөрөө Ubuntu ашигладаг бөгөөд өөрийн туршлага болон шинэ мэдэж авсан бүхнээ эдгээр цувралууд дээр шингээж Линукс төрлийн үйлдлийн системийн командуудыг хамгийн энгийнээс нь хэлээд тайлбарлан оруулж байхаар боллоо. Хэрвээ та эдгээр цувралууд дээр гарч буй командуудыг ашиглаж туршиж үзэхийг хүсвэл линукс төрлийн ямар нэгэн үйлдлийн систем компьютердоо суулгаад терминал аа гаргаад бичиж үзэж болох юм.

Хэрвээ өмнө нь линукс төрлийн үйлдлийн систем ашиглаж байгаагүй бол Ubuntu суулгаад ашиглаж үзээрэй гэж зөвлөж байна. Эсвэл windows 10 дээр ubuntu -н терминалыг татаж суулгаад туршиж үзэж болно. Ингээд хамтдаа суралцацгаая.

Windows үйлдлийн систем дээр байдаг “folder” -г линукс үйлдлийн систем дээр “directory” гэж нэрлэдэг. Үүнийг энэ цувралууд дээр би “хавтас” гэж орчуулан ашиглах болно.

Доор тодруулсан үгнүүд нь линукс командууд бөгөөд тодруулсан үгний доор нь тайлбар болон жишээг нь хамтад нь оруулахыг зорилоо.

date

Терминал дээр огноо гаргаж ирнэ.

Дараах байдлаар харагдана. Fri Jun 16 15:09:41 EST 2020

cal

Терминал дээр календарь гаргаж ирнэ.

df

Дискүүд дээрх нийт болон чөлөөтэй зайг харуулна.

free

Шуурхай санах ойн (RAM) нийт хэмжээ, сул байгаа хэмжээ гэх мэт мэдээллийг харуулна.

exit

Терминалаас гарах, тухайн холболтыг салгах үүрэгтэй.

pwd

Одоогийн ажиллаж буй директорийн /directory- хавтас/ замыг хэвлэнэ. Жишээ нь миний username temuujin бөгөөд терминалаа нээгээд pwd командыг оруулахад /home/temuujin гэж гарч ирнэ. Үүнийг home директори гэх бөгөөд хэрэглэгч болгон /home директори дотор хэрэглэгчийн нэртэйгээ ижил директоритой байдаг бөгөөд терминал нээгдэхдээ тус зам дээр нээгддэг.

cd

Хавтас солих, нэг хавтаснаас нөгөө хавтаст шилжих үйлдэл юм./home/temuujin хавтас дотроос temuujin дотрох myfiles гэдэг хавтасруу шилжихэд cd myfiles гэж шилжинэ.

cd <зам> гэх байдлаар ашиглана.

cd .. — өмнөх хавтасруу шилжилт хийнэ.

cd — тухайн хэрэглэгчийн home хавтасруу шилжинэ.

cd - — одоо байгаа замын өмнө нь байсан замруу шилжинэ.

cd -<username> — тухайн хэрэглэгчийн home хавтас руу шилжинэ.

Жишээ нь би терминалаа нээгээд cd myfiles гэж шилжсэний дараа cd -гэж оруулбал миний home хавтасруу шилжинэ.

ls

Хавтас доторх хавтас болон файлуудыг жагсаана. Доорх жишээ дээр temuujin хэрэглэгчийн home хавтас дотор ls командыг ашигласан байна.

temuujin@Who:~$ ls
Desktop Documents Music Pictures Public Templates Videos

Линукс үйлдэлийн систем дээр цэгээр эхэлсэн нэртэй файл, хавтасыг нуугдмал гэж үзээд ls команд дээр гаргаж ирдэггүй. Тэдгээрийг гаргахын тулд ls командыг нэмэлт аргументтэй ашиглана ls -a .

Энэ удаагийн дугаар ингээд дуусаж байна. Ямар ч байсан хэдүүлээ хавтас хооронд шилжих, хавтас доторх зүйлсийг харах, он сараа харах, диск болно шуурхай санах ойны хэрэглээ харж чаддаг боллоо. Дараагийн дугаараар дахиад уулзацгаая.

Email: y.usott@gmail.com

Youtube: https://www.youtube.com/channel/UC_73ZL698ok-bpQIJed8O4Q

--

--

Temuujin Yavuuzandan
Temuujin Yavuuzandan

Written by Temuujin Yavuuzandan

Software engineer who is love to share

No responses yet